Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Архангай аймгийн Тариат сумын ИТХ Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Фото мэдээ


нийт 19

Тариат сумын ИТХ-ын төлөөлөгчид МНУХ-ны сургалтанд хамрагдав.

2025-03-26 14
Тариат сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, БИНХ-ын хуралдааны дарга нар, Ажлын алба 2025 оны 3 сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Нутгийн удирдлагын холбооны “ИТХ-ын төлөөлөгчдийн үүрэг хариуцлага, хууль, эрх зүйн ойлголт, манлайлал, засаглалын ур чадвар ба төлөөлөгч нарын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдаж мэдлэг, боловсролоо дээшлүүллээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, Архангай аймгийн Батцэнгэл сумын ИТХ-ын үйл ажиллагаатай тус тус танилцаж, туршлага солилцлоо.

2025-03-24 27
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, Архангай аймгийн Батцэнгэл сумын ИТХ-ын үйл ажиллагаатай тус тус танилцаж, туршлага солилцлоо.

Тариат сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хуралдлаа.

2025-03-19 16
1. Сумын ИТХ-ын хороодын ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай 2. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм, хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 3. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчийг сонгох тухай 4. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих орон тооны бус зөвлөл, хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог шинэчлэн батлах тухай 6. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох тов, тэргүүлэх чиглэл батлах тухай 7. Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 8. “Мах худалдаалах цэг”-ийн үйл ажиллагааг зохицуулах нийтлэг журамд өөрчлөлт оруулах тухай 9. Тэрхийн цагааннууранд ашиглуулах завинд тавигдах шаардлагыг тогтоох тухай 10. Газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах тухай 11. Нөхөрлөл байгуулах саналыг дэмжих тухай 12. 2025 онд ойгоос бэлтгэх ахуйн хэрэглээний мод болон галын түлээний модны хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 13. “Нутгийн зам” орон нутгийн өмчит компани байгуулах тухай ⛳️ Тэрхийн цагааннууранд ашиглуулах завинд тавигдах шаардлагыг тогтоох тухай, “Нутгийн зам” орон нутгийн өмчит компани байгуулах тухай асуудлуудад судалгаа, шинжилгээ дутуу тул нээлттэй үлдээлээ.

Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар О.Отгонбаяр сонгогдов.

2024-10-31 106
Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар О.Отгонбаяр сонгогдов.

Тариат сумын багуудын ээлжит иргэдийн Нийтийн хуралдаан болов.

2024-06-13 156
Тэрх, Цагааннуур, Хорго, Суман, Бөөрөлжүүт, Мөрөн, Алтаад багууд ээлжитиргэди йн Нийтийн хуралдаанаа хийв.
khural.mn

Тариат сумын ИТХ-ын хамт олноос COVID19 халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж хандив өглөө.

2020-03-25 921
Тариат сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар,ажлын албанаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан сумын Онцгой комисс, Шуурхай штабт 270,000 төгрөг болон 50 литр шатахууны хандив өглөө.
khural.mn

Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болов.

2020-02-21 870
Тариат сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 2020 оныг " ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ '' болгон зарлалаа.
khural.mn

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

2020-01-13 853
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Үндсэн хуулийн үзэл санаа түүний нэмэлт, өөрчлөлтийг орон нутагтаа сурталчлах ажлын хүрээнд ард иргэдийн дунд нээлттэй #САГСАН_БӨМБӨГ-ийн тэмцээнийг ИТХ, ЗДТГ-аас зохион явууллаа. Эрэгтэй, эмэгтэй нийт 17 багийн 80 гаруй тамирчид оролцсон өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо. Уг тэмцээнд сум, орон нутгийн ирээдүй залуучууд маань идэвхтэй оролцлоо.
khural.mn

Тариат сумын “Малчдын зөвлөгөөн” 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

2019-10-14 875
Зөвлөгөөнөөс зөвлөгөөний хооронд хийсэн бүтээснээ дүгнэж, цаашид хийх бүтээхээ ярилцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Шилдэг тэргүүний малчид, иргэдээ шагнаж, шилмэл эцэг мал / хуц, ухна/ шилмэл төл / хурга ишиг / шалгаруулж ажлын туршлагаа хуваалцлаа. Малчдаас хамгийн их байгалийн хадлан бэлтгэсэн Мөрөн багийн малчин А.Надмид / 30 тн/ , “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль болон сумын Засаг даргын 2019 оны 07-р сарын 19-ны өдрийн А/94 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор мал угаалга, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг заасан хугацаанд стандарт технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэсэн Алтаад багийн малын эмч Ц.Ганбат, Хорго багийн малын эмч Д.Тайван-Өлзий нарыг мөнгөн шагналаар, сайн зохион байгуулсан багийн дарга нарыг шалгаруулан шагналаа. 1-р байранд Бөөрөлжүүт багийн засаг дарга Б.Буяннэмэх / нэг сарын цалингаар/ , 2-р байрыг Хорго багийн Засаг дарга А.Дугарсүрэн / сарын цалингийн 30%-иар / 3-р байр Алтаад багийн Засаг дарга Г.Дагвадорж / сарын цалингийн 30%/ нарыг тус тус урамшуулан шагнав. Мөн идэвхтэй сайн оролцсон малын эмч багийн дарга нарыг сумын Мал эмнэлгийн тасаг, Ж.Арилдсүрэн захиралтай “Тэрх-Ар” ХХК, Г.Нямсүрэн захиралтай “Тэрх-Яхь” ХХК-наас урамшууллаа.
khural.mn

Ахмадын баярыг тохиолдуулан Архангай аймгийн Тариат сумын "Ялалт" нэгдлийн авто гражийн ахмад буурлуудыг Тариат сумын ИТХ, ЗДТГ -аас хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.

2019-10-01 935
Түүхийн нэгээхэн цаг үед эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон хамтын хөдөлмөрийн гайхамшгийг үзүүлж явсан эдгээр ахмадууд бол Архангай аймгийн Тариат сумын "Ялалт" нэгдлийн авто гражийн хамт олон юм.
khural.mn

Тариат сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төв зам дагуух малчдын малд гэрэл ойгчтой хүзүүвч зүүлгэж эхэллээ.

2019-09-20 940
Төв авто зам дээр мал дайруулж осол аваар гарч иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул Тариат сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төв зам дагуух малчдын малд гэрэл ойгчтой хүзүүвч зүүлгэж эхэллээ. Цаашид малчдыг уриалан оролцуулахаар төлөвлөж байна.
khural.mn

ЕБС ын 9-12 ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулсан зургийн уралдаанд амжилттай зохион байгууллаа.

2019-09-12 849
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр тэдний дурсгалыг хүндэтгэх дурсан санаж, нэр төрийг сэргээх, түүхийн энэ бараан цаг үеийн учир шалтгааныг хойч үедээ таниулах зорилгоор ЕБС ын 9-12 ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулсан зургийн уралдаанд амжилттай оролцсон мундаг сурагчиддаа талархал илэрхийлье. Их хэлмэгдүүлэлт Тариатчууд биднийг тойроогүй дайрсан хэлмэгдүүлэлтийн ул мөр одоо ч тод байгаа. МАРТАЖ БОЛОХГҮЙ ДАВТАЖ БОЛОХГҮЙ ТҮҮХ ГЭЖ БАЙДАГ.
khural.mn

Тариат суманд Улсын төсөв,ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцаж,хөндлөнгийн хяналт тавьж ажиллаа.

2019-09-11 822
1.Мөрөн багийн Сургууль,дотуур байрны их завсар./ УТХО/ 2. Хоргын тогоо чиглэлийн 6 км Хайрган хучилттай зам./ УТХО/ 3. Босгын давааны засвар /ОНХС/ 4. Бухтын зам засвар /ОНХС/ 5. Сумын хогийн нэгдсэн цэгийг цэгцлэх ажил. /ОНХС/
khural.mn

Алдарт эхийн одон гардуулав.

2019-06-01 836
Алдарт эхийн 2-р одонгоор 7 эх шагнагдаж 6-р сарын 1-нд одонг гардуулан эхчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
khural.mn

Сумын "Хүндэт иргэн" тэмдэг олгов.

2019-03-28 873
Тариат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 18 ний өдрийн 09 тоот тогтоолоор ''СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН'' тэмдэг олгох журмыг батлаж сум, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг шагнасныг Тариат сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн уулзалт арга хэмжээн дээр гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%