Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Архангай аймгийн Тариат сумын ИТХ Архангай аймгийн Тариат сумын ИТХ

Монгол Улсад Шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан Волейболын тэмцээн явууллаа.

2019-01-12

                                                                                             БАТЛАВ.

                                                                  СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                                                             ХУРЛЫН ДАРГА   ................С.ӨЛЗИЙСАЙХАН

 

 

 

                                     ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

           2019.01.04                                                                                      Хорго      

  Нэг.  Зорилго
        Монгол Улсад  Шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан  “Биеийн тамир, спортын тухай” хуулийг хэрэгжүүлэх,  бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх,  иргэд, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг дэмжин хөгжүүлэхэд   оршино.

 

Хоёр. Хугацаа, явагдах газар
        2019  оны 01 дүгээр  сарын 12 ны Бямба гарагт Тариат сумын Бүрэн дунд сургуулийн  биеийн тамирын зааланд 10.00 цагаас эхэлнэ.

 

Гурав. Зохион байгуулалт, хамрах хүрээ

Ø  Тэмцээн сумын төрийн болон бусад аж ахуйн нэгж, албан байгууллага, багууд, иргэдийн  дунд  нээлттэй явагдана.   

Ø  Тэмцээнд  эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй холимог баг оролцоно.

Ø  Баг бүр хувцас жигдрэлт, хувийн дугаар, хаягтай байна. 

Ø  Зөвхөн өөрийн байгууллагын ажиллагсадаас багаа бүрдүүлсэн байна.   

Ø  Байгууллагууд хамтарч оролцож болно.

Ø  Тоглолтын хуваарь болон явуулах журмыг томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. 

Ø  Багууд 30.000 төгрөгний бооцоотой оролцоно.

Ø Багийн мэдүүлэг, бооцоог  2019 оны 01-р сарын 11-ны 17 цагаас өмнө ИТХ-ын ажлын алба / Л.Батсайхан 88083731/ - нд  өгсөн байна.        

Ø  Зэргэлдээ хөрш сумдууд урилгаар оролцоно.

 Дөрөв. Шагнал

                         1-р байр    1   Өргөмжлөл,  Алтан медаль, мөнгөн шагнал

                         2-р байр    1   Өргөмжлөл,  Мөнгөн медаль, мөнгөн шагнал

                         3-р байр    1   Өргөмжлөл , Хүрэл медаль,  мөнгөн шагнал

 

        ЗОХИОН БАЙГУУЛАГЧААС ШИЛДЭГ ХОЛБОГЧ, ДОВТЛОГЧ ШАЛГАРУУЛНА.

 

                             ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  ТАРИАТ СУМЫН  ИТХ 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%